Monday, July 29, 2013

Асдф.

Яг нэг гоё худалдагч хийж үзмээр байсан тэгээд сайхан бөөн юу ч хийхгүй цаг гарсныг хэлэх үү сайхан бөөн ном уншив аа. За John Green бичсэн болоод тэгж их гоё байв уу, эсвэл угаасаа л Young Adult гэсэн женртэй юм анх удаа уншжаагаа болохоор гоё байсан уу мэдэхгүй ямар ч л байсан дүрүүд болгоноос нь өөрийгөө харлаа энэ тэр. Уншсан дарааллаараа бичхээр Цаасан хот гэдэг нэртэй ном бол мистери тал руугаа болохоор хамгийн сонирхолтой нь ч байсан байх. Катеринууд бол инээдтэй. Genius, Prodigy хоёрын ялгааг нь мэдэж авсан. Өөрийгөө магтвал би продижи юм байлээ нтр. :-P Тэхдээ Колин шиг тийм бүүр аймар есөн жарын юм санадаг байсан бол гоё л байх 2 минутын өмнө барьж байсан юмаа хаана тавьснаа мартчдаг хүнийг юу гэхэвдээ. За тэр яахав тэр хамгийн гол хамгийн алдартай нь гээд байгаа Аласка-г яагаад гоё байсныг нь сайн ойлгосонгүй ээ. Арай ахадсын байлгүй. Тэгээд нөгөө хоёр номыг нь дараа унший гээд Пэрси Жэксон уншсан чинь инээдтэй л гэхээс өөр юм байхгүй дээ. Зун эхлэж байхад бүүр мангар төвөгтэй бөөн плот орсон фантаси уншиж байснаа романс талруугаа юм уншаад тэгсэн одоо 12 настай хүүхдүүдэд зориулсан ном сонсоод байж байх бас хачин байна шүү лол.

-----

Тэгээд ном бол нэг тиймэрхүү. Худалдагч хийх харин гайгүйн байлээ. Нэг зараад л үнийг нь цээжилчихнэ. Тэхдээ сүүлийн хэдэн хоног бол өдөржингөө ном уншаад хүн юм асуувал хэлж өгж зарчаад тэгээл нэг тиймэрхүү илүү дутуу юм бодохгүй байхаар бүүр яг нөгөө лүүп-д нь орчмоор харагдаж байлээ. Номоор нэг өөрийгөө саатуулчаад, хэдэн юм зарж мөнгө олчоод тэгээд л өдөр болгон яг нэг хэвэндээ байгаад байвал бас л аймар л даа яаая..

No comments:

Post a Comment