Saturday, July 20, 2013

Бороо.

Бичих юм үнэхээр олдохгүйдээ бичиж байгаа юм шиг байгаа юм шиг боловч зүгээр л бичмээр санагдсан хүн бичих юм бичих нь зүгээр л биздээ. Нар шараад, гадаа сайхан дулаахан гэрэлтэй хүн амьтныг баясгаж байхад гэнэт л үүл нүүж ирэн хувин хувингаар нь асгах бороог авчирлаа. Гадаа хүмүүс гүйлдэн дээрээ юу ч хамаагүй барин толгойгоо борооноос хамгаалдаг нь хачирхалтай. Борооны жижигхэн дуслууд тэдний толгойг бууны сум шиг нэвтлэх хүчгүй л баймаар юм. Гэвч удалгүй борооны чимээ ихсэн борооны дуслын хажуугаар мөндөр орж эхлэвээ. За энэ мөндөр нь л харин хүний толгойг хагалж алах магадлалтай юм байгаан. Энэнээс бол зугтана ш дээ. Нэг бороо намдаал нэг ширүүсээл нэг салхийг дагасан тиймэрхүү юм боллоо доо. Бороо орсны дараа ч нойтон хөрс үнэртээд хамаг юм тодороод бүх юм цэвэрлэгдээд нэг сайхан болчдог шүү. Тэгээд л дараа нь нар гарч халаад эргээд нөгөө юмнууд нь цайна дөө.

Гэснээс айдас гэж сонин юм шүү. Жоохондоо шүдний эмч дээр ороод шүдээ янзлуулдаг байхдаа хамгийн сүүлд барьж байгаад шүд зүлгээд гөлгөр болгодог юмнаас нь л их айдаг байснаа саяхан саналаа. Уул нь бол тэр нь тийм хурдан эргэдэггүй, хүчгүй, шүд цоолоод өвтгөх юм байхгүй л байдаг тэхдээ тэрний гаргадаг дуу нь л их аймар байждээ. Чанга дуутай болохоор нь нөгөө шүд цоолдог хурц эртэйгээс нь биш зүлгэдэгээс нь айдаг байсан гэхээр инээдтэй юмдөө.

No comments:

Post a Comment