Sunday, June 23, 2013

Ногоон шувуу.

Шөнө унтдаг хөхөө гэхээр чинь нөгөө гэрэлд мэдрэмтгий нүд нь өдрөөр хоолоо олж идэж чадахгүй балрах юм байна. Тэхээр ногоон шувуу болцон нь дээр юм байна. Тэгээд ямар ч л байсан ногоон шувуу болцийшүү. Дуу сонсох, ном унших, кино, хүүхэлдэй үзэх гэх мэт хиймээр санагдсан юм зөндөө л байна даанч эд нар бүгд нэг л дотогшоо орсон авсан юмнууд байгаа ийн тэгхээр нэг гаргаж хая, бүтээж байхгүй бол болохгүй биз. Постууддаа зураг хадчивал зүгээр тэхдээ зураг олох гэж гай зүгээр энэ чигээр нь оруулчи. Өөр сонин юмгүй дээ.

Saturday, June 22, 2013

Юм бичих.

За ингээд цахлай гэдэг нэг нөхөрийг даган дуурайж блог гэдэг юмийг монгол хэл дээр бичихээр шийдвээ. Ер нь бол монгол хэл дээрээ элий балай юу ч хамаагүй, өөрийнхөө бодож сэтгэдэг юмнуудаа бичмээр санагддаг л даа, даанч тэгээд залхуу гэдэг өвчинд өртөөд бичихээ больчихдог юм л даа. Тэгээд ер нь бичээд байвал юмыг эргэцүүлж, тунгаан бодох, эсвэл зүгээр л дотроо бодож байгаа юмаа гаргаад нээх сайхан сэтгэл уужрах юм шиг санагдаад байгаа юм. Тэгхээр одоо би шөнө унтдаг л даа, тэгээд ер нь өөрийгөө хөхөөтэй зүйрлээд байгаа юм. Яагаад тэгээд байгаа юм бэ гэхээр ер нь бол нэгт хөхөө гэдэг чинь нэлээн амиа амьтан, өөрийгөө л болгож байвал болоо дээрээс нь тэр үлгэр домогт нь бас ухаантай амьтанаар тооцогддог шиг санагддаг. Тэгээд шувуугаар ярих юм бол хөхөө юмдаа. Шар шувуу гэхээр шар болчиноо би чинь шар биш ш дээ ногоон шувуу гэвэл таарна тэгвэл. Ер нь тэгээд шар шувуу хөхөө хоёрын ялгааг нь мэдэх ч үгүй. Аан тийн тэгээд бас хөхөө, шар шувуу чинь Harry Potter дээр захиа, илгээмж энээ тэрээ зөөгөөд байдаг, нөгөө animagus нь байх юм бол шар шувуу/хөхөө л болох хэрэгтэй. Мэдээлэл гэдэг юмыг дамжуулдаг байна гэдэг чинь бас л хариуцлагатай ажил ш дээ тээ тэгээд хүн болж хувираад дундаас нь бас уншаад авчина гэдэг чинь бас сонирхолтой биз дээ. За тэр ч яахав ингээд нэг иймэрхүү маягаар нэг юмнаас нөгөөрүү элийрч балайрч хадуурч бичмээр байгаа хүн байна. Тэгээд угаасаа ч унших хүн байхгүй л биздээ.