Monday, July 29, 2013

Асдф.

Яг нэг гоё худалдагч хийж үзмээр байсан тэгээд сайхан бөөн юу ч хийхгүй цаг гарсныг хэлэх үү сайхан бөөн ном уншив аа. За John Green бичсэн болоод тэгж их гоё байв уу, эсвэл угаасаа л Young Adult гэсэн женртэй юм анх удаа уншжаагаа болохоор гоё байсан уу мэдэхгүй ямар ч л байсан дүрүүд болгоноос нь өөрийгөө харлаа энэ тэр. Уншсан дарааллаараа бичхээр Цаасан хот гэдэг нэртэй ном бол мистери тал руугаа болохоор хамгийн сонирхолтой нь ч байсан байх. Катеринууд бол инээдтэй. Genius, Prodigy хоёрын ялгааг нь мэдэж авсан. Өөрийгөө магтвал би продижи юм байлээ нтр. :-P Тэхдээ Колин шиг тийм бүүр аймар есөн жарын юм санадаг байсан бол гоё л байх 2 минутын өмнө барьж байсан юмаа хаана тавьснаа мартчдаг хүнийг юу гэхэвдээ. За тэр яахав тэр хамгийн гол хамгийн алдартай нь гээд байгаа Аласка-г яагаад гоё байсныг нь сайн ойлгосонгүй ээ. Арай ахадсын байлгүй. Тэгээд нөгөө хоёр номыг нь дараа унший гээд Пэрси Жэксон уншсан чинь инээдтэй л гэхээс өөр юм байхгүй дээ. Зун эхлэж байхад бүүр мангар төвөгтэй бөөн плот орсон фантаси уншиж байснаа романс талруугаа юм уншаад тэгсэн одоо 12 настай хүүхдүүдэд зориулсан ном сонсоод байж байх бас хачин байна шүү лол.

-----

Тэгээд ном бол нэг тиймэрхүү. Худалдагч хийх харин гайгүйн байлээ. Нэг зараад л үнийг нь цээжилчихнэ. Тэхдээ сүүлийн хэдэн хоног бол өдөржингөө ном уншаад хүн юм асуувал хэлж өгж зарчаад тэгээл нэг тиймэрхүү илүү дутуу юм бодохгүй байхаар бүүр яг нөгөө лүүп-д нь орчмоор харагдаж байлээ. Номоор нэг өөрийгөө саатуулчаад, хэдэн юм зарж мөнгө олчоод тэгээд л өдөр болгон яг нэг хэвэндээ байгаад байвал бас л аймар л даа яаая..

Saturday, July 20, 2013

Бороо.

Бичих юм үнэхээр олдохгүйдээ бичиж байгаа юм шиг байгаа юм шиг боловч зүгээр л бичмээр санагдсан хүн бичих юм бичих нь зүгээр л биздээ. Нар шараад, гадаа сайхан дулаахан гэрэлтэй хүн амьтныг баясгаж байхад гэнэт л үүл нүүж ирэн хувин хувингаар нь асгах бороог авчирлаа. Гадаа хүмүүс гүйлдэн дээрээ юу ч хамаагүй барин толгойгоо борооноос хамгаалдаг нь хачирхалтай. Борооны жижигхэн дуслууд тэдний толгойг бууны сум шиг нэвтлэх хүчгүй л баймаар юм. Гэвч удалгүй борооны чимээ ихсэн борооны дуслын хажуугаар мөндөр орж эхлэвээ. За энэ мөндөр нь л харин хүний толгойг хагалж алах магадлалтай юм байгаан. Энэнээс бол зугтана ш дээ. Нэг бороо намдаал нэг ширүүсээл нэг салхийг дагасан тиймэрхүү юм боллоо доо. Бороо орсны дараа ч нойтон хөрс үнэртээд хамаг юм тодороод бүх юм цэвэрлэгдээд нэг сайхан болчдог шүү. Тэгээд л дараа нь нар гарч халаад эргээд нөгөө юмнууд нь цайна дөө.

Гэснээс айдас гэж сонин юм шүү. Жоохондоо шүдний эмч дээр ороод шүдээ янзлуулдаг байхдаа хамгийн сүүлд барьж байгаад шүд зүлгээд гөлгөр болгодог юмнаас нь л их айдаг байснаа саяхан саналаа. Уул нь бол тэр нь тийм хурдан эргэдэггүй, хүчгүй, шүд цоолоод өвтгөх юм байхгүй л байдаг тэхдээ тэрний гаргадаг дуу нь л их аймар байждээ. Чанга дуутай болохоор нь нөгөө шүд цоолдог хурц эртэйгээс нь биш зүлгэдэгээс нь айдаг байсан гэхээр инээдтэй юмдөө.

Friday, July 19, 2013

Ном.

Өдөржингөө ном уншаал сууж байгаан. Тэгээл ном уншаад байхаар бөөн мэдээлэл толгойнд ороод дэлбэрчихгээд байхын. Нүүрний номыг бол уншийшдээ. Хэн юу бичиж байна хаагуур юу болж байна бүгд байгаашд. Ямар ч л байсан манай үеийнхэн бол өдөржингөө л ном шагайж сууж байгаа байх. Тэгээд пдф -ээр уншихгүй л бол цаасаар олдохгүй киндлээр унших гэхээр киндл нь ирэхгүй удах гээд тэгхээр тэсэхгүй тэгээл муу утас, лап хоёрлуугаа ээлжилж харж ном уншихиймдаа. A Song of Ice and Fire нэлээн гоё ном байна аа. Зүгээр фантаси л уншиж үзсэн хүнд жаахан философи, улс төр энэ тэр холилдож орж ирэхээр сонирхолтой болохын. Тэгээд хачин юмаа хүмүүстэй ярих гэхээр хоолой энэ тэр гарахгүй загниулчихгээд байхын. Уул нь зөв бичээд байвал гоё л доо даанч тэгээд яг ярьж байгаа юм шиг бичих нь надад ч амар уншиж байгаа хүнд ч амар байлгүй дээ. :-Р

Friday, July 5, 2013

Блаблабла

Зүгээр л нэг юу ч хамаагүй бичмээр санагдав. Өдөржин компьютерийн дэлгэц ширтэж суусаар байгаад залхсаныг хэлэх үү, бүх юм нэг л уйтгартай нэг өнгө хэмнэлд ороод ирэхээр аймшигтай юм. Цэцэрлэг, сургууль, сургууль, сургууль, сургууль гэж явсан харин амьдрал гэдэг юман дээр нь очихоор яах бол? Тэнд ажиллаж байгаа хүмүүсийг харахаар үнэхээр уйтгартай байна. Тэндий нүдэнд гал алга, тэдэнд мөрөөдөл алга, тэд зөвхөн өнөөдөр, маргаашын хооронд амьдарч байна. Муулж байгаа юм биш зүгээр л миний нүдэнд тэгэж харагдаж байна. Харин тэдний хажууд удаан ингэж байвал тэдний нэг болох нь илт байна. Нүдээ нээж толгойгоо ажиллуулж бодож санаж зүтгэж мөрөөдөл гэдэг зүйл чухам юу болох гэдгийг мэдэх хэрэгтэй байна. Яагаад гэсэн асуултыг байнга өөрөөсөө асуумаар л байна. Ер нь бодоод байхад яаж ийж байгаад бүх хийж байгаа зүйлээ утга учиртай болгож байх ёстой байх. Нэг өдөр сэрээд, юу болоод байна аа? Би энд юу хийж байгаа юм бол? гэсэн бодолгүй л амьдрах хэрэгтэй байх. Цаг мөч тутамд юу хийж байгаагаа ажигла тэгээд хамгийн гол нь яагаад. Хэний юу хийж байгаа  надад хамаагүй, яахав хамаатай л даа тэхдээ Яагаад? Яагаад хийж байгаа нь хамгийн сонирхолтой. Тэр хүнийг юу хөдөлгөж байна. Энэ хүн юуны төлөө амьдраад байна. Пэтир Бэйлиш-ийн санаа их таалагдаж байна. Нэг бол чи шатрын тоглогч үгүй бол хүү байна. Яахав хүү биш морь, тэмээ, бэрс байж болох юм. Гэвч эцсийн эцэст тоглогч л биш бол бүх юм уйтгартай.

Sunday, June 23, 2013

Ногоон шувуу.

Шөнө унтдаг хөхөө гэхээр чинь нөгөө гэрэлд мэдрэмтгий нүд нь өдрөөр хоолоо олж идэж чадахгүй балрах юм байна. Тэхээр ногоон шувуу болцон нь дээр юм байна. Тэгээд ямар ч л байсан ногоон шувуу болцийшүү. Дуу сонсох, ном унших, кино, хүүхэлдэй үзэх гэх мэт хиймээр санагдсан юм зөндөө л байна даанч эд нар бүгд нэг л дотогшоо орсон авсан юмнууд байгаа ийн тэгхээр нэг гаргаж хая, бүтээж байхгүй бол болохгүй биз. Постууддаа зураг хадчивал зүгээр тэхдээ зураг олох гэж гай зүгээр энэ чигээр нь оруулчи. Өөр сонин юмгүй дээ.

Saturday, June 22, 2013

Юм бичих.

За ингээд цахлай гэдэг нэг нөхөрийг даган дуурайж блог гэдэг юмийг монгол хэл дээр бичихээр шийдвээ. Ер нь бол монгол хэл дээрээ элий балай юу ч хамаагүй, өөрийнхөө бодож сэтгэдэг юмнуудаа бичмээр санагддаг л даа, даанч тэгээд залхуу гэдэг өвчинд өртөөд бичихээ больчихдог юм л даа. Тэгээд ер нь бичээд байвал юмыг эргэцүүлж, тунгаан бодох, эсвэл зүгээр л дотроо бодож байгаа юмаа гаргаад нээх сайхан сэтгэл уужрах юм шиг санагдаад байгаа юм. Тэгхээр одоо би шөнө унтдаг л даа, тэгээд ер нь өөрийгөө хөхөөтэй зүйрлээд байгаа юм. Яагаад тэгээд байгаа юм бэ гэхээр ер нь бол нэгт хөхөө гэдэг чинь нэлээн амиа амьтан, өөрийгөө л болгож байвал болоо дээрээс нь тэр үлгэр домогт нь бас ухаантай амьтанаар тооцогддог шиг санагддаг. Тэгээд шувуугаар ярих юм бол хөхөө юмдаа. Шар шувуу гэхээр шар болчиноо би чинь шар биш ш дээ ногоон шувуу гэвэл таарна тэгвэл. Ер нь тэгээд шар шувуу хөхөө хоёрын ялгааг нь мэдэх ч үгүй. Аан тийн тэгээд бас хөхөө, шар шувуу чинь Harry Potter дээр захиа, илгээмж энээ тэрээ зөөгөөд байдаг, нөгөө animagus нь байх юм бол шар шувуу/хөхөө л болох хэрэгтэй. Мэдээлэл гэдэг юмыг дамжуулдаг байна гэдэг чинь бас л хариуцлагатай ажил ш дээ тээ тэгээд хүн болж хувираад дундаас нь бас уншаад авчина гэдэг чинь бас сонирхолтой биз дээ. За тэр ч яахав ингээд нэг иймэрхүү маягаар нэг юмнаас нөгөөрүү элийрч балайрч хадуурч бичмээр байгаа хүн байна. Тэгээд угаасаа ч унших хүн байхгүй л биздээ.