Saturday, June 22, 2013

Юм бичих.

За ингээд цахлай гэдэг нэг нөхөрийг даган дуурайж блог гэдэг юмийг монгол хэл дээр бичихээр шийдвээ. Ер нь бол монгол хэл дээрээ элий балай юу ч хамаагүй, өөрийнхөө бодож сэтгэдэг юмнуудаа бичмээр санагддаг л даа, даанч тэгээд залхуу гэдэг өвчинд өртөөд бичихээ больчихдог юм л даа. Тэгээд ер нь бичээд байвал юмыг эргэцүүлж, тунгаан бодох, эсвэл зүгээр л дотроо бодож байгаа юмаа гаргаад нээх сайхан сэтгэл уужрах юм шиг санагдаад байгаа юм. Тэгхээр одоо би шөнө унтдаг л даа, тэгээд ер нь өөрийгөө хөхөөтэй зүйрлээд байгаа юм. Яагаад тэгээд байгаа юм бэ гэхээр ер нь бол нэгт хөхөө гэдэг чинь нэлээн амиа амьтан, өөрийгөө л болгож байвал болоо дээрээс нь тэр үлгэр домогт нь бас ухаантай амьтанаар тооцогддог шиг санагддаг. Тэгээд шувуугаар ярих юм бол хөхөө юмдаа. Шар шувуу гэхээр шар болчиноо би чинь шар биш ш дээ ногоон шувуу гэвэл таарна тэгвэл. Ер нь тэгээд шар шувуу хөхөө хоёрын ялгааг нь мэдэх ч үгүй. Аан тийн тэгээд бас хөхөө, шар шувуу чинь Harry Potter дээр захиа, илгээмж энээ тэрээ зөөгөөд байдаг, нөгөө animagus нь байх юм бол шар шувуу/хөхөө л болох хэрэгтэй. Мэдээлэл гэдэг юмыг дамжуулдаг байна гэдэг чинь бас л хариуцлагатай ажил ш дээ тээ тэгээд хүн болж хувираад дундаас нь бас уншаад авчина гэдэг чинь бас сонирхолтой биз дээ. За тэр ч яахав ингээд нэг иймэрхүү маягаар нэг юмнаас нөгөөрүү элийрч балайрч хадуурч бичмээр байгаа хүн байна. Тэгээд угаасаа ч унших хүн байхгүй л биздээ.

2 comments:

  1. юу гэж ойлгосон бэ гэхээр чи шувуунуудыг хооронд нь ялгадаггүй бүгдэнг нь "далавчтай амьтан" гэж боддым байна, эсвэл ХП-г ойлгоогүй байна :)) заза тоглосымаа, сайн бичээрэй. надаа яг John Green-ий зохиолын дүрүүдийнх нь Монгол хувилбар нь бичсэн юм шиг санагдаад байхын :P

    ReplyDelete
    Replies
    1. John Green уншнаа л гэцэн байгаа.

      Delete