Friday, July 5, 2013

Блаблабла

Зүгээр л нэг юу ч хамаагүй бичмээр санагдав. Өдөржин компьютерийн дэлгэц ширтэж суусаар байгаад залхсаныг хэлэх үү, бүх юм нэг л уйтгартай нэг өнгө хэмнэлд ороод ирэхээр аймшигтай юм. Цэцэрлэг, сургууль, сургууль, сургууль, сургууль гэж явсан харин амьдрал гэдэг юман дээр нь очихоор яах бол? Тэнд ажиллаж байгаа хүмүүсийг харахаар үнэхээр уйтгартай байна. Тэндий нүдэнд гал алга, тэдэнд мөрөөдөл алга, тэд зөвхөн өнөөдөр, маргаашын хооронд амьдарч байна. Муулж байгаа юм биш зүгээр л миний нүдэнд тэгэж харагдаж байна. Харин тэдний хажууд удаан ингэж байвал тэдний нэг болох нь илт байна. Нүдээ нээж толгойгоо ажиллуулж бодож санаж зүтгэж мөрөөдөл гэдэг зүйл чухам юу болох гэдгийг мэдэх хэрэгтэй байна. Яагаад гэсэн асуултыг байнга өөрөөсөө асуумаар л байна. Ер нь бодоод байхад яаж ийж байгаад бүх хийж байгаа зүйлээ утга учиртай болгож байх ёстой байх. Нэг өдөр сэрээд, юу болоод байна аа? Би энд юу хийж байгаа юм бол? гэсэн бодолгүй л амьдрах хэрэгтэй байх. Цаг мөч тутамд юу хийж байгаагаа ажигла тэгээд хамгийн гол нь яагаад. Хэний юу хийж байгаа  надад хамаагүй, яахав хамаатай л даа тэхдээ Яагаад? Яагаад хийж байгаа нь хамгийн сонирхолтой. Тэр хүнийг юу хөдөлгөж байна. Энэ хүн юуны төлөө амьдраад байна. Пэтир Бэйлиш-ийн санаа их таалагдаж байна. Нэг бол чи шатрын тоглогч үгүй бол хүү байна. Яахав хүү биш морь, тэмээ, бэрс байж болох юм. Гэвч эцсийн эцэст тоглогч л биш бол бүх юм уйтгартай.

1 comment:

  1. амьдрал дээр очих гэснээс нээрээ ерөөсөө тийм зүйл байдаггүй юм шиг байна лээ, яг паллл гээл амьдралд орчих юм байх гээд л хүлээгээд байдаг тэгдэггүй юм шиг байна. өчигдөр дууссан, will grayson-г, тэрэн дээр нэг ийм хэсэг байвөө:

    " 'getting a life' is something only a complete idiot could believe. like you can just drive to a store and get a life. see it in its shiny box and look inside the plastic window and catch a glimpse of yourself in a new life and say 'wow, i look much happier- i think this is the life i need to get' take it to the counter, ring it up, put it on your credit card. if getting a life was that easy, we'd be one blissed-out race. but we're not. so it's like, your life isn't out there waiting, so don't think all you have to do is find it and get it. no, your life is right here"

    well, it has bit different meaning than what you wrote, but still i thought it's pretty much true and good to share. шууд нэг эргүүлэгт яваад орчихож байгаа юм шиг өөрчлөгдөхгүй байхаа. яг амьдралд орно гэж бодож байх үеийн чи бол чи л байх юм чинь, бас том болоод тийм хүн болно доо гэж бодож байсан үеийн жоохон хүүхэд бол одоогийн би л юм байна лээ (одоо ч нэг их том болсон гэж байгаа ч юм биш л дээ :P )

    ReplyDelete